baga angi

2011-05-12

Эх оронч үзэл

Ангилал: Зөвлөгөө

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ гэдэг нь эх орныхоо хил хязгаарын бүрэн бүтэн байдал, үндэсний язгуур эрх ашиг, ард түмний эрх, эрх чөлөө, улс орныхоо өв уламжлал, түүх соѐлоо сэтгэл зүрхэндээ нандигнан тээж, хайрлан хүндэтгэж, хамгаалан бататгаж, хөгжүүлэн цэцэглүүлэхийн төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэх өргөн түмний үзэл ухамсар, сэтгэл зүрхний эрхэм дээд чин эрмэлзэл юм. Иргэн бүрийн амьдрал, амжилт, хувь заяа Эх оронтойгоо салшгүй холбоотой. Иймээс ч бидний өвөг дээдэс үеийн үед эх орныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, ард түмнийхээ хүсэл зориг, хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлын төлөө халуун амь, бүлээн цус, гашуун хөлсөө урсган тэмцсээр өнөөгийн бүрэн эрхт туурга тусгаар, дэлхий дахинд дуурсгалтай Монгол Улсыг үр хойч бидэндээ өвлүүлэн үлдээсэн мөнхийн гавъяатай. Монгол Улс бол төрт ѐсны 2220 жилийн түүхэн баялаг уламжлалтай, оюун санааг илүү эрхэмлэж ирсэн ард түмэн билээ. Монголчууд биднээс өөр дэлхий дахины нийгэм, түүхийн үйл явц, хөгжлийн хандлагыг хоѐр зууны турш тодорхойлж байсан ард түмэн, улс үндэстэн энэ ертөнцөд үгүй билээ. Ийм ч учраас монголчууд бидний мах цус, сэтгэл зүрхэнд ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ нь хамгаас эрхэм нандин үнэт зүйл болон шингэж, үе дамжин уламжлан хадгалагдсаар ирсэн. ЭХ ОРОН, ТУСГААР ТОГТНОЛ гэсэн эрхэм үнэт зүйлсийн тухай ярихад юуны өмнө тухайн улс орны бие даасан, хараат бус бүрэн эрхэт байдлын талаар зайлшгүй авч үзэх шаардлагатай болно. Иймээс бидний өмнө өнөөгийн МОНГОЛ УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛ, БҮРЭН ЭРХЭТ БАЙДАЛ түүхийн ямар жим, харгуйгаар ямар бартаа сорилт, бэрхшээл саадыг даван туулж бидний энэ үед уламжлагдан ирэв? гэсэн асуулт зүй ѐсоор урган гарч байгаа юм.

Түүхийн шарласан хуудаснаас тодруулбал, 1691 онд өнөөгийн бидний өлгий нутаг, эх орон болох Монгол Улс Манж Чин гүрний эзлэн түрэмгийлэлд өртсөн гашуун түүхтэй. Манжийн эрхшээлд толгой гудайн өнгөрөөсөн гунигт 220 2

жилийн хугацаанд бидний өвөг дээдэс, эрэлхэг зоригт хөвгүүд, охид эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө харийн эзлэн түрэмгийллийг жигшин зэвүүцэж, эсэргүүцэн тэмцэж байсан хэдий ч тухайн үеийн ноѐд түшмэдийн эв нэгдэлгүй, зөрчил тэмцэлтэй байдлаас шалтгаалан хүчин мөхөсдөж байлаа. ХХ зуун гарсаар Манж Чин улсын дарангуйллын эсрэг ард түмэн нэгдэн тэмцснээр тэмцэл улам бүр хүчирхэгжин, 1911 онд VIII Богд Жавзундамба, Дилав хутагт Дамдинбазар, Сайн ноѐн хан Намнансүрэн, Чин ван Ханддорж, Хичээнгүй сайд Цэрэндорж, Хатанбаатар Магсаржав, Манлайбаатар Дамдинсүрэн тэргүүтэй эрэлхэг эх орончдын манлайлсан Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялалтанд хүрч, харийн дарангуйлагчдыг эх нутгаасаа хөөн зайлуулж, 1911 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Богд хаант Монгол Улсаа дэлхий дахинд тунхаглан зарласан билээ. Манж Чин улсын ноѐрхлыг унагаж, туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласныг тухайн үеийн Дундад иргэн улс /Хятад/, Хаант орос улс /ОХУ/ хүлээн зөвшөөрөхгүй, өөр өөрсдийн харъяа нутаг хязгаар гэж үзэн элдэв янзын шалтаг шалтгаан тоочин, дарамт шахалт үзүүлсээр “Хиагтын гурван улсын хэлэлцээр” түүхэнд тэмдэглэгдсэн 1915 оны 5 дугаар сарын 25-ны гэж өдөр Монгол Улс автономит засаглалтай байхыг тулган хүлээлгэсэн юм. Ашиг шимтэй, арвин баялаг нөөцтэй Монгол Улсын өргөн уудам газар нутагт санаархсан Дундад иргэн улс /Хятад/, Сю Шү Жанаар удирдуулсан хятадын цэрэг 1919 онд Нийслэл хүрээнд дайлаар ирж Монголын автономит засаглалыг устгаж, эзлэн түрэмгийлсэн нь түүхийн баримт болон хоцорчээ. Үүний дараа 1921 оны 2 дугаар сард Барон Унгерны цагаан оросууд Нийслэл хүрээг эзлэж, Монголын автономит засаглалыг сэргээх нэрийдлээр дарангуйллаа тогтоожээ. Монголын Улсын тусгаар тогтнолыг автономит засаглалаар сольсон харийн эзлэн түрэмгийлэгчид Монгол орын газар сайгүй дээрэм тонуул хийж ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж байв. 1915 оны Хиагтын хэлэлцээрээс хойш 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан тэмцэж байсан Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсан эх орончид газар сайгүй тонон дээрэмдэж байгаа харийн эзлэн түрэмгийлэгчдэд ихэд хилэгнэн дургүйцэж, 1918 оноос хувьсгалт тэмцэлдээ ханцуй шамлан орсон юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг сэргээн бататгав. Түүхэнд Консулын, Зүүн хүрээний гэж тэмдэглэгдэн үлдсэн 2 нууц бүлгэм 1918 онд Нийслэл хүрээнд үүсэн байгуулагдаж ард олноо улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, эрх, эрх чөлөөнд ухуулан сэнхрүүлж, уриалан дуудах, цэрэг, зэвсгийн хүчээ зузаатгах, дайсныхаа бааз суурийг тагнан турших, байлдааны арга тактик боловсруулах зэрэг ажлыг нууцаар хийж эхэлсэн байна. Энэ хоѐр нууц бүлгэмийг үүсгэн байгуулагчид нь Д.Бодоо, С.Данзан, Д.Чагдаржав, Д.Лосол, Д.Догсом, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар байсан бөгөөд түүхэнд тэднийг “анхны долоо“ гэж тодотгон тэмдэглэжээ.
. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 11
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax